2020-04-15
Блог гэж юу вэ?
Блог гэж юу вэ?
Блог (Blog) гэдэг нь " Web log" гэсэн үгийн товчлол юм.
Өөрөөр хэлбэл вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо монголдоо төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг.
Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин, сэтгүүл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж бүтэхгүй байгаа болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж байх (төрөл бүрийн зөвлөгөө гэх мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөж байх ч боломжтой. Хамгийн гол нь блог дахь бичлэгүүдээ та өөрөө хэний ч оролцоо хяналтүйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй юм.
 Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээллийн олон төрлийн хэлбэрүүдийг оруулах боломжтой байдаг.
Мөн блогууд дээрх гол зүйлүүдийн нэг нь блогыг уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ үлдээх боломж юм.
Блог үүсгэх зорилго ихэнх блогыг хувь хүмүүс өөрийн сонирхолоор үүсгэдэг бол байгууллагууд ч гэсэн бизнесийн зорилгоор блог үүсгэдэг.
За ингээд та блогтой болохоор шийдсэн бол энд дарж https://blogmn.net дээр өөрийн блогыг үүсгээрэй.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax